Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг удирдан явуулав. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

 

 

Энэ үеэр Онцгой комиссын гишүүд өнгөрөгч баасан гарагт хуралдсан хурлын үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав. “Covid-19” халдварын тохиолдол буураагүй энэ үед жирэмсэн эхчүүд ихээр өвчлөж байгаад дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай анхаарлаа хандуулж, ажиллах чиглэлийг өгсөн. Энэ дагуу өнөөдөр /2021.06.21/ дүүргийн эрүүл мэндийн төвд 130 ор дэлгэсэн байна. Одоогийн байдлаар 30 эхийг хэвтүүлсэн бөгөөд дараагийн 56 эхийг хүлээж авахаар ажиллаж байна. Мөн нэмэлтээр 180 ширхэг орыг “Төгөл” сувилал, “Сэнтий” зочид буудалд дэлгэхээр төлөвлөн, шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж байна.

Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг удирдлагуудад хэллээ.

Мөн “Covid-19” халдварын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, Дүүргийн нутаг дэвсгэрийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах, Дүүргийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөгдсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагийн засварын ажлыг тогтмол хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах болон бусад үүрэг, даалгаврыг өглөө.

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600