Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс хариуцсан хороодод 06:00-14:00, 14:00-22:00, 22:00-06:00 цагуудад явган эргүүл 272 чиглэлд гарч байна.

 

 

Тус чиглэлд цагдаагийн 586 албан хаагч, замын цагдаагийн албан хаагчид 55 цэгт 116 албан хаагчид, машинт эргүүл 13 чиглэлд 26 албан хаагч, алсын хяналтын 9 постод 19 албан хаагч тус тус эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.