Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж буй ахмад ажилчдын нэг бол Батхүүгийн Ганбаатар юм. Тэрбээр Төмөр замын дээд сургуулийн авто, ашиглалтын ангийг дүүргэсэн бөгөөд өдийг хүртэл 45 жилийн хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжлээр хөдөлмөрлөн амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай ажил амьдралаа Газар зохион байгуулалтын албаны жолоочоор 2001 онд ажилд орсон өдрөөс хойш холбожээ. Түүний ажил мэргэжилдээ тууштай, үр бүтээлтэй ажиллаж дүүрэг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор зургадугаар сарын 1-ний өдөр шагнасан билээ. Тэрбээр одоо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын жолооч бөгөөд дүүрэгт 20 жил ажилласан хүндэт ажилчдын нэг юм. Тиймээс бид түүнийг Сонгинохайрхан дүүргийн “ОНЦЛОХ” иргэнээр урьж, ярилцлаа.

Гэр хорооллын 32 хороодын шороон замыг түрж тэгшлэн, хайрга асгах ажлын хуваарийг хүргэе.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алташагай, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг болон холбогдох албаныхан өнөөдөр хөрсний ус ихээр нэвчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж усанд автаад буй 8, 9, 25, 40 дугаар хороодод ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр 17-р хорооны Усан спорт сургалтын төвд ажиллалаа.

“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг өдөр бүр иргэдийн бүлэг болон орон тооны бус ажилчид самнан цэвэрлэж байна.

Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамтран зүтгэгч, дотны анд, журамт нөхөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Засаг дарга Лхагважавын Төмөрбаатар нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Төмөрбаатар нь 1965 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтан агентлагийн нэрэмжит тугийг “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүлээн авсан билээ. Харин өнөөдөр нэрэмжит тугийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, "Эвт гурван тулгуур" ТББ-ын тэргүүн С.Бямбасүрэн нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.24/ цахим хэлбэрээр хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт багтах Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 9.15 км унадаг дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд 3.4 км авто зам тавихаар болсон. Уг ажлын хүрээнд 1км дутуу орхигдсон зам засварын ажил үргэлжилжлэн хийгдэж байна.