Дүүргийн менежер Б.Баярсайхан өнөөдөр шуурхай хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанаар нийслэлийн ерөнхий менежерээс өгсөн үүрэг даалгаврыг нийтийн аж ахуйн салбарын удирдлагуудад танилцуулж, үүнтэй холбоотой зарим үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах сэрэмжлүүлэг мэдээллийг цаг уур орчны шинжилгээний газраас хүргүүлж байгаатай холбогдуулан халтиргаа гулгаа үүсэж болзошгүй авто замуудад давс бодис цацах ажлыг гүйцэтгэж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг зам цэвэрлэгээний байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн дүүргийн тохижилт нийтийн аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудыг 14 хоног тутам ажил арга хэмжээний талаар танилцуулж, мэдээлж байхыг үүрэг болголоо.