СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 43 ХОРООНД ХУРДАН ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

2025-1-20
3

Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна. Хурдан цэгийн үйлчилгээ нэвтэрснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шинжилгээний хариу, зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг 43 байгууллагын 451 төрийн үйлчилгээг иргэд нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдсэн.

Өнгөрсөн онд дүүргийн 17 хороонд Хурдан цэгийн үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Өнөөдөр үлдсэн 26 хороонд “Хурдан” цэгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны иргэд хорооныхоо байрнаас төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Хурдан цэгийн үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Э.Батшугар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Засаг даргын орлогч Д.Хосбаяр нар гардуулан өглөө.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.