Сонгинохайрхан дүүрэгт агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах хяналт шалгалт явагдаж байна

2025-1-18
4

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/33 дугаар захирамжаар Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалтын ажлыг дүүргийн хэмжээнд өнөөдөр зохион байгуулж байна. 

Дээрх ажлын хүрээнд Толгойт бүсийн 1,2,3,4,5,20,21,22,26,32,33,34,35,36 дугаар хороод, Баянхошуу бүсийн 6,7,8,9,10,11,24,2528,39,40,41,42 дугаар хороод, Өнөр бүсийн 30,31,43, Төвийн бүс 18,19,23,27,37,38 дугаар хороод нийт 36 хороодод гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтад нийслэлийн 33 байгууллагын 1171 албан хаагч, дүүргийн 33 байгууллагын 863 албан хаагчид оролцож дүүргийн нийт 36 хороодод агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.