Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/33 дугаар захирамжаар Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалтын ажлыг дүүргийн хэмжээнд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга, дүүргийн Онцгой комиссын орлогч дарга Д.Хосбаяр нар агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж, судалгаа гаргах, заавар зөвлөмжийн талаар үүрэг чиглэл өглөө.
Шуурхай хуралд Нийслэлийн төр захиргааны 34 байгууллагын 36 ажилтан албан хаагч, дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс албад, хороодын 65 төрийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон өргөтгөсөн шуурхайг зохион байгууллаа.