"ТОРХОН" брэнд

Байгууллагын нэр: “Блэйк Даймонд Мүүн” ХХК

Үйл ажиллагаа: Оёдлын үйлдвэрлэл

Бүтээгдэхүүн: Даавуун тор, уут, цүнх, үүргэвч

Хаяг байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгЭнхтайваны өргөн чөлөө “Блэйк Даймонд Мүүн” ХХК

Утас\факс: +976 99103646, 96605626

Facebook: ТОРХОН эко тор

Бидний өдөр тутмын хэрэглэгддэг гялгар тор нь маш их хэмжээний хог хаягдлыг бий болгож, орчны бохирдлыг нэмэгдүүлсээр байгаа билээ.

Энэ шалтгааны улмаас дэлхий даяар байгальд ээлтэй цүнхийг хэрэглэхийг илүүд үзэж байна.

“Блэйк Даймонд Мүүн” ХХК нь Ногоон эко хөгжлийн бизнесийг дэмжин ажилладаг Монголын Анхны Цэвэр Даавуун тор цүнхний үйлдвэр юм.

Тус компани өөрийн үйлдвэрлэдэг "Торхон" брэндийн цүнх, тор, кошлок, үзэгний, ус, ундааны сав зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдээр борлуулахаас гадна захиалагчийн хүсэлтээр баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд, өдөрлөг, арга хэмжээнд зориулан тухайн арга хэмжээг илэрхийлсэн нэр, лого, зурагтай даавуун тор, цүнхийг өндөр чанар, өнгө үзэмж сайтай үйлдвэрлэж байна. 

Цэвэр даавуун материалтай цүнх нь гялгар уут, цаасан сав баглаа, цүнхийг бодвол 10 дахии илүү чанартай, 20 дахин илүү даацтай, гоёмсог, удаан эдэлгээтэй байдгаараа онцлог.

Даавуун торыг сонгосноор Та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахаас гадна байгаль, эх дэлхийгээ хайрлахад үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд