Огноо[1] :

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

260, 263, 269, 84 дүгээр гэр цэцэрлэгийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах 

 

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/2022091951

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 260, 263, 269, 84 дүгээр гэр цэцэрлэгийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах –ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: багцгүй

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн, 09 цаг 40 минутад зохион байгуулна.

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Худалдан авах ажиллагааны алба 302 тоот

Утас: 7000 0717, 7000 0771

 

 

 

 

 

 

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны иргэн 14 дэх үеийн өвлөн уламжлагч Д.Балган гуай “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наадмын “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорлоо.

 
Сонгинохайрхан дүүргийн “Амралт цогцолбор”-ын дэргэд “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслангийн зуны ээлжийн хаалт өнөөдөр /2022.08.11/ боллоо. Тус үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ДИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын орлогч Д.Ундармаа, ТЗУХ-ын дарга Т.Бат-Оргил нар амрагч хүүхдүүдийн хамт оролцлоо. Энэ үеэр хүүхдүүд өөрсдийн гараар боловсруулсан цагаан идээ, гар урлалын бүтээлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулав. Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар анх 2019 онд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланг нээн ажиллуулж байсан бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр завсарлан билээ. Харин энэ жил дүүргийнхээ хүүхэд багачуудыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагааг үргэлжлүүлэн 250 гаруй сурагчдыг хамрууллаа.
 
Энэ жилийн сургалтыг дүүргийн “Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” хамтран хүүхдүүдэд гарын доорх материалаар арьсан урлал, эсгий урлал, зүү ороох зэргийг зааж сургасан юм. Зусланд амарсан сурагчид монгол гэр барих, буулгах, цагаан идээ боловсруулах болон сэтгэл зүйн боловсрол олгох хэд, хэдэн хөтөлбөрт хамрагдан зуныг үе тэнгийн найзуудтайгаа мартагдашгүй дурсамж бүтээн өнгөрүүллээ.
 
 
 
 
 
 
 
 
 



 
 
 

Сахилга хариуцлага, ажлын үр дүнг

сайжруулах тухай

 

2022.06.28                                          Дугаар A/366                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны захирагчийн ажлын алба болон төсөвт байгууллагуудын төрийн анхан шатны ажил, үйлчилгээг иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, сайжруулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дараах байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

1.1.Дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны Захирагчийн ажлын албанд:

 

1.1.1.Албан хаагчдад хууль тогтоомжоор хориглосон үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулах, ажил үүргийг цалгардуулах зэрэг зүй бус үйлдэл, ёс зүйн зөрчил, зан харилцааны доголдол гаргахгүй байхад онцгой анхаарч захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг байгууллага үйл ажиллагаандаа чанд мөрдөн иргэд, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцаж, түргэн шуурхай ажиллаж, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах;

1.1.2.Албан бичгийг стандартын дагуу хөтлөх;

1.1.3.Сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах;

1.1.4.Хэсгийн ахлагч нар судалгаа тайланг үнэн зөв гаргаж, иргэдэд мэдээ, мэдээллийг бодитой хүргэх;

1.1.5.Холбогдох байгууллагуудад мэдээ мэдээллийг үнэн зөв уламжилж шийдвэрлэх арга хэмжээнд өөрсдийн зүгээс хяналт тавих;

1.1.6.Хорооны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын малын гаралтай хог хаягдлыг Барын аманд буулгаж хэвшүүлэх;

1.1.7.Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн статистик мэдээ, судалгаанд Хэсгийн ахлагч, мэдээ, судалгааны ажилтнууд хариуцлагатай хандаж, иргэдэд чирэгдэлгүй ажиллах;

1.1.8.Хорооны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн хог хаягдлыг сард 2 удаагийн давтамжтайгаар тогтмол ачиж тээвэрлэх, үүсмэл болон хур хогийн цэг үүсгэхгүй байх тал дээр хяналт тавих холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

 

1.2.Дүүргийн 74, 121 дүгээр сургуулиудад:

 

1.2.1.Дотуур байрны хүүхдийн хоолны зардал 1 хоногийн 3475 төгрөг байгаа нь хүүхдийн хоногт авах хүнсний илчлэг, нормыг хангаж чадахгүйд хүрч байгааг холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлэх;

1.2.2.Сургуулийн интернэтийг шилэн кабелийн сүлжээнд холбох асуудлаар холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх;

1.2.3.Дүүргийн 74 дүгээр сургуулийн цахилгааны их засварын асуудлаар холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх;

1.2.4.Сургуулийн багш, албан хаагчдын дунд байгууллагын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэр зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

1.2.5.Багш, ажилчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

 

1.3.Дүүргийн 116 дугаар цэцэрлэгт:

 

1.3.1.Багш, ажилчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

1.3.2.Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор сүүний хөргүүр шинээр худалдан авахад шаардлагатай 2,8 сая төгрөгийн зардлыг холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх;

1.3.3.Багшийн ёс зүйтэй холбоотой эцэг эх, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн, тодорхой арга хэмжээг авч, гомдлын хариуг албан бичгээр хариуг хүргүүлэх;

1.3.4.Дүүргийн 116 дугаар цэцэрлэгийн багш, албан хаагчдын дунд байгууллагын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэр зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах.

 

1.4.Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвд:

 

1.4.1.Тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, нарийн мэргэжлээр сургах, ажлыг холбогдох дээд шатны байгууллагатай хамтран ажлын байранд зохион байгуулах;

1.4.2.Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олны харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулах ажлын байран дахь сургалтуудыг тогтмол зохион байгуулах;

1.4.3.Ажилтнуудын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар төсөл, хөтөлбөр боловсруулж холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлүүлэх;

1.4.4.Эмнэлгийн барилгын засварын төсвийг 2023 оны төсөвт тусгуулах хэлбэрээр шийдвэрлэх;

1.4.5.Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалтын арга хэмжээг тогтмолжуулах, эрүүл мэндийн нийгмийн ажилтныг сургах, дадлагажуулах;

1.4.6.Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хууль бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллах.

 

2.Дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс              (Т.Бат-Оргил), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол), Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж), Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т тус тус үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг гүйцэтгэх хуулийн этгээдтэй Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 06 дугаар сарын 17-ны дотор Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Хүсэлт /үнийн санал/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·         Ажлын туршлага жагсаалтаар /хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ/

 

Лавлах утас: /Засаг даргын Тамгын газрын ТГУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай Утас:70173135/ 

Ажлын жагсаалт

 

 Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал,  байршил

Хөрөнгийн эх үүсвэр

 Төсөвт өртөг

/мян.төг/

1

Тоног төхөөрөмж худалдан авах /СХД, 23 дугаар хороо/

ОНХС

15,392.4

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг гүйцэтгэх хуулийн этгээдтэй Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 04 дүгээр сарын 29-ний дотор Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Хүсэлт /үнийн санал/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·         Ажлын туршлага жагсаалтаар /хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ/

 

Лавлах утас: /Засаг даргын Тамгын газрын ТГУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай Утас:99834777/ 

Ажлын жагсаалт

 

 Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал,  байршил

Хөрөнгийн эх үүсвэр

 Төсөвт өртөг

/мян.төг/

1

Тоног төхөөрөмж худалдан авах /СХД, 9 дүгээр хороо/

ОНХС

5,292.4

2

Тоног төхөөрөмж худалдан авах /СХД, 10 дүгээр хороо/

ОНХС

3,500.0

3

Тоног төхөөрөмж худалдан авах /СХД, 25 дүгээр хороо/

ОНХС

5,000.0

4

Тоног төхөөрөмж худалдан авах /СХД, 29 дүгээр хороо/

ОНХС

3,500.0

Нийт дүн

17,292.4

 

 

 

 

 

 

 

 
 
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.03.21/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлж, зөрчлийг арилгуулах ажилд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.
1. 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах
2. Дүүргийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж гуравдугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны арваннэгдүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах
3. Дүүргийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж, гүйлтийн болон иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх талбайн бүртгэл судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах

Ажлын хэсэг байгуулах тухай

 

2022.03.09                                          Дугаар A/107                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.12 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/341 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Аюулгүй гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нөхцөл байдлын мэдээг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, хөтөлбөрийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Нэгдсэн Үндэстний байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу үнэлэх ажлыг 2022 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтсийн дарга (хурандаа А.Алтансүх)-д үүрэг болгосугай. 

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.

 

 

 

 

 

ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Татвар, төлбөр хураах ажлыг

зохион байгуулах тухай

 

2022.03.02                                          Дугаар A/89                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн12.1.3, 25 дугаар зүйлийн 25.2.5, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/156 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

3.1.Албан татвар, төлбөр хураах албан хаагчийг томилон, удирдлага арга зүйгээр ханган дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Татварын хэлтэс (Д.Базар);

3.2.Албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг хамтран зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс (Д.Базар), Дүүрэг дэх Цагдаагийн газар    (Д.Батчулуун)-т;

3.3.Албан татвар, төлбөр хураах ажилд хариуцсан нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гаргаж хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг хороодын Засаг дарга нарт;

3.4.Дүүргийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар (С.Давааням);

 

3.5.Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны оператораар дамжуулан ашиглан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мессежээр мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn, татварын удирдлагын нэгдсэн систем     e-tax.mta.mn, itax.mta.mn”систем, “и-баримт” гар утасны аппликейшн, гэрэгэ киоск, пос терминал төхөөрөмж ашиглан албан татвар, төлбөр төлөх талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс (Д.Базар), дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д;

 

4.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар хуулийн хугацаанд зохион байгуулж, холбогдох төсөвт төвлөрүүлж үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг  (Б.Мягмарсүрэн)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.Алтаншагай

ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо :

2022 оны 03 дугаар сарын 01 өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

Гэрэлтүүлгийн ажил (СХД, 24 дүгээр хороо)

 

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202212040

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гэрэлтүүлгийн ажил (СХД, 24 дүгээр хороо)-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,000,000 (хоер сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн, 10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

     

      Үүнд:

-       2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх;

-        2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй    байх;

     -    Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо,                                                                                        Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,                                                            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба                                                                                                     Утас: 70000717, 7000 0771

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

70170118
 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

Б.Номин-Эрдэнэ

70173317

Сайтын хандалт:

Өнөөдөр
863
Өчигдөр
2156
Энэ 7 хоногт
5687
Энэ Сард
60362
Бүгд
4357277