“Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны зүгээс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл тусламж шаардлагатай айл өрхүүдийн судалгааг гаргаж 16 хэсэг тус бүрээс нэг нэг өрхийг сонгон дэмжлэг үзүүллээ. Үүнд:
Ø өрх толгойлсон эмэгтэй-6
Ø хөгжлийн бэрхшээлтэй-5
Ø нэн ядуу-5
Нийт 16 өрхийн 67 иргэнд 367.000 төгрөгийн хувцас, эд материал, хоол хүнсний дэмжлэг үзүүллээ.
Уг хандивын арга хэмжээнд тус хорооны Засаг дарга Б.Болд, төрийн албан хаагч-5, хэсгийн ахлагч-16, иргэний танхим-2 “Буянт-манал” өрхийн эмнэлгийн хамт олон оролцон зохион байгууллаа.