-Аливаа хийн төхөөрмжийг мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр холболт хийж ашиглах
-Хийн тулган дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс тавих
-Хийн төхөөрөмжийг төмөр болон бусад хатуу зүйлээр цохих, хийн баллоны хаалтыг зориулалтын бус багажаар эргүүлэх
-Хийн төөхөрөмж дээр хүнд юм тавих, хийн тулгэн дээр хэтэрхий удаан хугацаагаар юм буцалгах
-Хийн тоног төхөөрөмжийн асаагуурын асаагаагүй байхдаа хийн баллоны хаалтыг онгойлгох.
-Хийн тулган дээрх торыг авч савыг буцалгагч дээр шууд тавих.
-Хийн төхөөрөмжийг ажиллаж байх үед хараа хяналтгүй орхих.
-Хийн төхөөрөмжтэй унтах, асаалттай плиткийг хяналтгүй орхих, хийн плиткийг өрөө халаах зорилгоор хэрэглэх.
-Хийн төхөөрөмжийг хэрэглэгч өөрөө дур мэдэн засах, угсрах, сольж холбох, зөөж байрлуулах.
-Мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр хоосон баллоныг хийтэй баллоноор сольж холбох.
-Агааржуулах төхөөрөмгүй, цонх нь хаалттай, агаагжуулагч нь ажиллахгүй үед хийн төхөөрөмжийг ашиглах, суурилуулах.
-Хийн алдагдал, тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлэхэд гал ашиглах.
-Хийтэй баллоныг сольж залгах үед тамхи татах, ил гал гаргах.
-Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг тус тус хатуу хориглоно.