Сонгинохайрханд дүүргийн хэмжээнд өнгөрсөн жил 166 үүсмэл хур хогийн цэг байсныг бүрэн устгасан. Одоогийн байдлаар томоохон хэмжээний хогийн цэг байгаа 21-р хороонд Засаг дарга Ж.Сандагсүрэн өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа.
Орчныг их хэмжээгээр бохирдуулж байгаа энэ хогийн цэгийг нүүлгэх асуудал, Эмээлтэд шинээр байгуулах нүхэн гарцын зураг төслийг ярилцлаа.