- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” асуудлуудыг  хэлэлцэх тул Дүүргийн удирдлагууд идэвхтэй оролцох.

 

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны  “Сахилга хариуцлага,  дэг журмыг сайжруулах тухай”  02  дугаар  албан даалгаврын хэрэгжилтийг хангаж биелэлтийг тайлагнаж ажиллах.

 

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 дүгээр хамтарсан тушаал / захирамж, “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” А/18 дугаар захирамж,  “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар захирамжуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагууд хангах.

 

- Нийслэлээс 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил" болгон зарласны дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ажил хариуцсан байгууллагууд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах.

 

- Амьсгалын замын цочмог халдвар, Томуу, томуу төст  өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах.

 

- Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулна. Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацаа зэргийг тодорхой тусгаж байгуулах. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд.

 

- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын байрны сул орон тооны жагсаалтыг гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх.

 

- “Мөнгөн Улаанбаатар-2017” сэдэвт цасны баяр, оны өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Бямба гарагт буюу Хүй долоо худагт "Монгол наадам цогцолбор"-ын цанын баазад болох тул нийт байгууллагууд идэвхтэй оролцох, бэлтгэлийг сайтар хангах.

 

- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, байгаль орчны бохирдлын татвар, замын хураамж зэргийг эхний 2 улиралд багтаан авахад анхаарч ажиллах.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд