Цагийн тоолол жигдхэн хэмээр урагшилсаар хорвоогийн нэгэн он улиран одох боярт агшин морилон ирлээ. Хоёр он солигдож өвлийн өвгөнөө угтан золгох торгон агшин бүх нийтийн уламжлалт шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан дүүргийнхээ бүх ахмад настан азай буурлууд энэ цагийн бүтээн цогцлоогсод ирээдүй маргаашийн гайхам сайхныг ургуулан дархлах аугаа их учрал тавилангийн эзэд нийт иргэд оршин суугч та бүхний амгаланг айлтган мэндчилгээ дэвшүүлж зорьсон хэрэг, санасан үйлс бүхэн амжилт, алдар суугаар дүүрэн байж, дүүрэн баяр түвшин жаргалаар бялхаж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

ХI жарны шар барс жил, Монгол нутгийн төв цэг Их монгол уулын энгэр бэл, ширээ цагаан нуурын хөвөөнөө ирээдүйд сүндэрлэх их хотын шавыг тавьж тулгынх нь чулууг тавьсан баярт тэмдэглэлт үйл явдал буюу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг, улиран одож буй 2014 онд сая гарнаар даваадуулсхийх аваас бараг бүтэн хагас саяар тоологдох өнөр бүлийнхэн -нийслэлчүүд бид бүх ард түмнийхээ хамт өргөн хүндэтгэлтэй, ёслол төгс тэмдэглэж, хөгжил ургуулж, байгуулж цогцлоосон дүүрэн амжилт, амгалан жаргалан, сайн сайхан бүхнийхээ охь дээжийг өргөн барилаа. Тэр эрхэм үйлсэд энэ их хотод оршин аж төрж буй дөрвөн хүн бүрийн нэгийг нь ам бүлдээ багтаасан Сонгино Хайрхан дүүргийнхэн манайхан та бидний бүтээлч үйлс оюун санаа хичээл зүтгэлийнхээ үр шимээр оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй арвин билээ.

Урагшлах зам саруулсан гийж, угтах маргаашийн өнгө төрх яруусан тодорч та биднийг шинэ шинэ бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг ургуулж, оргил тэргүүнд нь хүрэх итгэл тэмүүлэл, эрч хүч, санаа зориг чин хүсэлд уриалан дуудаж байна. Энэ бол нийслэл хотынхоо үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг нэр төртэй угтаж, эрүүл аюулгүй аж төрөх төгс орчин бүрдүүлж, дүүргээрээ хороо бүхэн өвч ногоон байгууламжид умбасан цэвэр цэмцгэр, хэрэг зөрчилгүй үлгэр жишээч байдлыг эрхэмлэн чухалчлахын сануулга мөн.

Тэр сануулгыг үлгэр жишээчээр хэрэгжүүлэгч нь манайхан Сонгино Хайрханыхан болно гэдэгт эргэлзэх явдалгүй.

Та бүхний үйлс заяа ямагт дэлгэр байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, сайхан бүхэн урган сүндэрлэж, сайн бүхэн дэлгэрэн мандах болтугай.

Эрхэм та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлсэн Дүүргийн ахмадын Хорооны дарга                             Б.БАТМӨНХ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд