Жил бүр үндэсний их баяр наадмыг угтан хөдөө орон нутгийн иргэд хотын ойролцоо ирж малаа зарж борлуулдаг. Баруун аймгуудаас туугдаж болон ачигдаж ирсэн малыг хуучин 22 товчооноос цааш зам дагуу зарж борлуулсаар арваад жил өнгөрчээ.  Иргэд ийнхүү хэсэг хэсгээрээ малаа борлуулах нь олон сөрөг үр дагаврыг дагуулж байлаа. Замын хөдөлгөөнд саад учруулах, орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангалтгүй, хэв журмын зөрчил гээд л. Харин өнгөрсөн долоо хоногоос малын худалдааг СХД-ийн Засаг даргын захирамжаар “МИК Эмээлт” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэн "Эмээлт" амьд малын худалдаа, захыг нээлээ. Машины зогсоол, малын хашаа, усалгааны цэг, мал төхөөрөх хэсэг, хогийн цэг, агуулах, мал эмнэлэг, хоолны газар зэргээр энд худалдаа эрхлэгчдэд шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн байлаа.

Өнөөдрийн байдлаар амьд малын захад 70 гаруй иргэн худалдаа хийж, 10 гаруй иргэн мал төхөөрч, 20-30 эмэгтэй гэдэс цэвэрлэж,  хоолны хоёр газар ажиллаж байна. Дүүргийн ЗДТГ, “МИК Эмээлт” ХХК-ийн удирдлагуудын тохиролцсоноор энэ сарын 15 хүртэл мал зарж буй иргэдээс ямар нэгэн татвар, түрээс авахгүй аж. Үнийн хувьд хонь 120-220, ямаа 100-140 мянган төгрөг байна. Тодруулбал, төлөг, жижгэвтэр хонь 100-120 мянга, дунд зэргийнх нь 160-180, бүдүүн эр хонь 200-220, борлон ямаа 800-100, бие гүйцсэн нь 120-140 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин мал төхөөрдөг иргэд хонь, ямааг 5000 төгрөг, дээрээс нь  арьс, өлөн гэдсийг нь авч ажиллаж байна.

Малын зах байнгын үйл ажиллагаатай болно...

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд