Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
- Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
- Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд
- Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олголоо.
Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулаад байна. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан онцолсон юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд