Даваа гарагт болдог Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга оролцлоо. Үүний дараа дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, ирэх оны төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож зарим шийдвэрүүдийг гаргалаа.
Өнөөдрийн хурлаар дараах үүргийг нийт байгууллагуудад өглөө
- Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих
- Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авах, автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг сайжруулах
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч
- Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон бусад салбарын ажлуудын гүйцэтгэл, үр дүн, тоон мэдээлэл, судалгааг мэдээлэх

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд