Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны иргэн 14 дэх үеийн өвлөн уламжлагч Д.Балган гуай “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наадмын “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорлоо. 
Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны иргэн 14 дэх үеийн өвлөн уламжлагч Д.Балган гуай “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наадмын “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорлоо. Тэрбээр энэхүү наадамд хоёр дахь удаагаа шагналт байр эзэлж байгаа бөгөөд энэ жил өөрийн хүү Ганзориг, зээ А.Тэмүүжин нарын хамт Горхи-Тэрэлжийн Сайханы саравчинд Ардын язгуур урлагийн ай сав болох Хотон биелгээ төрлөөр 21 аймгаас соёлын биет бус өвийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчидтой “НИЙСЛЭЛ” багаас өрсөлдөн, наадсан билээ. Соёлын биет бус өвийг уламжлагч Д.Балган гуай өдгөө нас сүүдэр 60 хүрсэн хэдий ч ардын язгуур урлагийн ай савд багтах хотон биелгээг үр хүүхдүүддээ өвлүүлэн, нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийг манлайлж буй эгэл жирийн олон хүний нэг юм.
Гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Сонгинохайрхан дүүргээс “Шилдэг өвлөн уламжлагч” Д.Балган гуайн хамт Язгуурын морин хуурч Л.Долгор, Б.Ариунсувд, А.Тэмүүжин Баяд биелгээ, Б.Ганзориг, М.Билгүүнчимэг Морин хуурын татлага зэрэг төрлүүдээр “НИЙСЛЭЛ” багийг төлөөлж оролцлоо.
Соёлын биет бус өвийг өвлөн, уламжлагч та бүхэндээ баяр хүргэн, үндэсний уламжлалт өв соёл болох бие биелгээг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлсэд нь амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд