Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 218 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2022.08.09/ хороодын Засаг дарга, Цэцэрлэгийн эрхлэгчдийг хамруулсан ээлжит хурал зохион байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 43 хорооны хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоо, хорооны нутаг дэвсгэр дээрх хувийн болон төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүртгэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах болон хамрагдахгүй орхигдсон хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэн хороодын хамран суралцаx тойргийн цэцэрлэгийн хүүхдийн ор, нэмэлт анги гаргах нөөц, төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хурлаар ажлын хэсгийн тоон судалгаа ба бодит нөхцөл байдал дээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэж байгаа хүүхдүүдийг хэрхэн цэцэрлэгт хамруулах боломжит нөөц байгааг хэлэлцэж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар хэд, хэдэн чиглэл үүрийг өгч, биелэлтийг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо.
 
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдардаг. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж дараах хэлбэрээр хүүхдүүдийг хуваарилан, нэмж авахаар ажиллаж байна.
-Хувийн цэцэрлэг
-Түрээсийн цэцэрлэг
-Худалдан авах цэцэрлэг
-Цомцог гэр төсөл
-Монгол гэр цэцэрлэг
-Бүлэг нэмэх
Энэхүү зохион байгуулалтаар энэ ондоо багтаан цэцэрлэгийн хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байгаа юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд