"Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.04/ боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү 200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ ихээхэн онцлогтой.
 
Энэхүү байгууламжийг 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийх бөгөөд “Сонгино” дэд станцад холбосноор Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал,
-Нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх
-Оргил ачааллын нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгох түүнчлэн хүчдэлийн тохируулга хийх
-Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм.

Төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон ажиллаж эхэлнэ. Энэхүү төслийн хэрэгжилтийн үед 120 гаруй түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр тус,тус бий болно.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд