Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмын I шатны шалгаруулалт Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулагдлаа. 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмын I шатны шалгаруулалт Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулагдлаа. Эхний шатны шалгаруулалтад Сонгинохайрхан дүүргийн соёлын биет болон биет бус өвийг тээгч, хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлэгч болох 50 гаруй иргэн оролцож “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д хамаарах дараах 7 ай савын хүрээнд оролцлоо.
 
Үүнд;
-Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;
-Ардын язгуур урлаг;
-Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай,
уриа дуудлага;
-Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;
-Уламжлалт арга ухаан;
-Мал маллах арга ухаан;
-Уламжлалт гар урлал зэрэг багтаж байна.
 
Их наадмын I шатны шалгаруулалтад Нийслэлийн есөн дүүргийн өв тээгчид оролцож байгаа бөгөөд II шатанд шалгарсан өв тээгчид наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зохион байгуулагдах Их наадмын үйл ажиллагаанд нэгдсэн “НИЙСЛЭЛ” баг болж оролцох юм. Тус наадмын зорилго нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх оршиж байна. “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмын эхний шалгаруулалтад оролцсон соёлын өв тээгчдэдээ талархал илэрхийлэн, амжилт хүсье.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд