Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тушаал, дүүргийн Засаг даргын 2022 оны А/347 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмыг угтсан хог хаягдал, шарилж ургамал цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг /2022.06.25/ өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа. 
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тушаал, дүүргийн Засаг даргын 2022 оны А/347 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмыг угтсан хог хаягдал, шарилж ургамал цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг /2022.06.25/ өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа. Их цэвэрлэгээний ажилд 2267 аж ахуйн нэгж, байгууллагын 4504 ажилтан албан хаагчид болон иргэд оролцож, нийтийн эзэмшлийн гудамж, гуу жалганы 411250 м/кв талбайн шарилж ургамал, хог хаягдлыг цэвэрлэн гаднах хайс хамгаалалт, хаалга цонх, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж зэргийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 4 байгууллагын 145 үйлчлэгч 783 уртааш метр замын хайс хашлага, 198 авто замын тэмдэг тэмдэглэгээ, 71 автобусны буудал, 102 хогийн сав, 89 сандлыг угааж цэвэрлээд байна. Хог хаягдлын үйлчилгээний 3 байгууллагын 51 хог тээврийн автомашин 181 рейсээр 896,5 тн шарилж ургамал, хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 21 байцаагч аж ахуйн нэгж байгууллага, хороодын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллалаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд