Cонгинохйрхан дүүргийн 78-р цэцэрлэг дээр “Бид юу сурав” тайлант өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд сургалтын хэрэгсэл, хэрэглүүрүүдийн үзэсгэлэн болон бяцхан сурагчдын урлагийн тайлан тоглолт болов. Мөн тус цэцэрлэгт хэрэгжсэн “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн хаалтын арга хэмжээ боллоо.
Төслийн хүрээнд тус цэцэрлэг нь хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, хуванцар хэрэглээг халах зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материалаар орлуулан багш, эцэг эхчүүд хамтран олон бүтээлүүд хийжээ.
Өдөрлөгийн хүрээнд тухайн цэцэрлэгийн багш нар гарын доорх материалаар хийсэн хөгжмийн зэмсэг, Хонины ноосон тоглоом, Хүүхэлдэйн баатрууд төсөлт тоглоом, Миний цэцэрлэг сэдэвт гар зургийн бүтээлүүдийг эцэг, эхчүүдэд танилцууллаа.
Тус өдөрлөгт хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн төлөөллөөс гадна 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж, Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Л.Чулуунцээл болон “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийг хэрэгжүүлэгч багийн төлөөллүүд оролцлоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд