Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хороодын нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан тоосгон гарааш, контейнерыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд энэ оны газар чөлөөлөх ажил гуравдугаар сарын 15-наас 15, 16 дугаар хорооноос эхэлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 18-р хороо таван шар орчмын 15-р байрны баруун хойд талд байрлалтай 43 ширхэг тоосгон гараашийг буулгаж, 950 мкв талбайг чөлөөллөө. Энэхүү талбайд авто зогсоол байгууламж, тохижилтын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан. Тус газрыг чөлөөлснөөр 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд