Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Э.Ууганцэцэг хурлыг удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. 

Энэ үеэр Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, омикрон вирус халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах талаарх асуудлыг хэлэлцлээ. 

Нийт байгууллагын удирдлагуудад “Covid-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах болон бусад үүрэг даалгаврыг өглөө.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд