Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулав. Энэ өдрийг дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хийлээ.

 

Их цэвэрлэгээний ажилд 1807 аж ахуйн нэгж, байгууллагын 4548 ажилтан албан хаагчид болон иргэд оролцож, 189500 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэн гаднах хайс хамгаалалт, хаалга цонх, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж зэргийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэв.

Мөн хог тээвэрлэлтийн ажлыг 43 хороодод 46 хог тээврийн автомашин 136 рейсээр 952.8 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд