“Би хариуцлагатай жолооч”, “Хичээл эхэллээ” аяны хүрээнд Замын хөдөлгөөнд “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” арга хэмжээ боллоо.

 

Энэхүү арга хэмжээг НЕБ-ын 67-р сургууль дээр дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, Хүүхдийн холбоо, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулав.

Тус арга хэмжээ нь сургуулийн орчин дахь зам тээврийн ослыг бууруулах, ойр орчимд зорчиж буй жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, явган зорчигч болон эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн хүүхдүүдэд мэдээлэл өгөх зорилготой юм.

Тиймээс цагдаагийн албан хаагчид болон Гэр, бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, Хүүхдийн холбооны гишүүн сурагчид 67-р сургуулийн хүүхэд, багачуудад зам тээврийн хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, эцэг, эхчүүд, жолооч нарт бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх санамж, мэдээллэх хуудас тарааж, зөвлөн тусалж ажиллалаа.

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд