Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт багтах “Арвайн үндэс" ХХК-ийн баруун талаас Хүнсчидийн гудамж хүртэлх шороон замыг засварлах ажил дууссан ба одоо явган хүний зам, гэрэлтүүлэг гэх мэт тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү тохижилтын ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлж байсан.

Тус зам нь 7 метрийн өргөнтэй, 800 метр үргэлжлэх бөгөөд тохижилтын ажил ийнхүү бүрэн дууссанаар 21-р хороолол болон Толгойт замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдлээ. Тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд ажил хэрэг болгосон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон дүүргийн удирдлагуудад нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд