ЭЕШ өгөх сурагчид иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/, Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авч очих шаардлагатай.

 

 

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно. Мөн ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

 

?Элсэлтийн Ерөнхий шалгалт товын дагуу дөрвөн өдрийн хугацаанд үргэлжилнэ.

 

-Наймдугаар сарын 19- Монгол Улсын түүх- 10:00-11:20

 

-Наймдугаар сарын 19- Англи хэл- 14:00-15:20

 

-Наймдугаар сарын 20- Хими- 10:00-11:40

 

-Наймдугаар сарын 20- Газарзүй- 13:00- 14:20

 

-Наймдугаар сарын 20- Нийгэм судлал- 16:30- 17:50

 

-Наймдугаар сарын 21- Биологи- 10:00-11:20

 

-Наймдугаар сарын 21- Математик- 14:00-15:40

 

-Наймдугаар сарын 22- Физик- 10:00- 11:40

 

-Наймдугаар сарын 22 – Орос хэл- 13:00-14:20

 

-Наймдугаар сарын 22- Монгол хэл- 16:00-17:20

 

?Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх нийт сурагч дүү нартаа амжилт хүсье.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд