“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг өдөр бүр иргэдийн бүлэг болон орон тооны бус ажилчид самнан цэвэрлэж байна.

 

Дүүргийн хэмжээнд өнөөдөр /2021.06.03/ орон сууцны ес, гэр хорооллын 27 нийт 36 хороодод айл өрхийн ахуйн хог хаягдлын ачилт хуваарийн дагуу явагдаж байна.

Иргэдийн бүлгийн 58 ажилтан 4, 26 дугаар хорооны үерийн далан суваг, 41 дүгээр хорооны Зээлийн 7, 8 дугаар гудамжны гуу жалганы 4600 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Мөн нэмэлтээр 33 дугаар хорооны Тахилтын шар цэцэгтийн аманд үүссэн үүсмэл хогийн цэгийг тусгай зориулалтын машин механизмтай цэвэрлэгээний бригад гарган 35 рейсээр 252 тн хог хаягдлыг цэвэрлэж бүрэн устгах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн орон тооны бус 800 ажилтныг гэр хорооллын 36 хороонд хороо тус бүрт нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалгыг самнаж цэвэрлүүлэх ажлыг өдөр бүр тогтмол хийж гүйцэтгэж байна.

#ХОГГҮЙ_СОНГИНОХАЙРХАН_ДҮҮРЭГ

#ИРГЭДЭД_ЭЭЛТЭЙ_ОРЧНЫГ_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд