Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.24/ цахим хэлбэрээр хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

 

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавих, Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн сав нэмж, байршуулж, эвдэрч гэмтэхээс сэргийлэх, гудамж зам талбайд ил задгай хог хаягдал хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж, цэвэрлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэйг удирдлагуудад хэллээ.

Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоодод байр орцны үүд, ойр хавьдаа хогийн сав байршуулах ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд