Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт багтах Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 9.15 км унадаг дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

 

Одоогийн байдлаар Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх дугуйн зам тавих газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Тодруулбал, туслах болон явган хүний зам, гүүрэн байгууламжийн зорчих хэсэг түүний захаар унадаг дугуйн зам эгнээг төлөвлөж ерөнхий шаардлага зэргийг боловсруулж байгаа юм. Тус унадаг дугуйн зам тавих ажил энэ оны есдүгээр сард бүрэн дуусна.

Энэхүү унадаг дугуйн замыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км замд тавих юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд