Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн “Ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

Тус төслийн бэлтгэл ажлыг хангаж 2019 оноос эхлэн Баянхошуу дэд төвийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр шинэ орон сууцны хороолол барихад инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хангагдсан юм. Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна.

Мөн 5.6 га талбайг чөлөөлж 92 нэгж талбарын 280 өрх хамрагдаж газраа орон сууцаар сольж байрныхаа түлхүүрийг гардан авсан. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг цаашид бэрхшээлгүй хийх нөхцөл бүрдсэн.

НОГООН ОРОН СУУЦ-ны онцлог нь эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүчний шийдэл, ухаалаг удирдлагын систем, усны хэмнэлтийн шийдэл, саарал усны ашиглалттай, иргэдийн оролцоонд суурилсан хог хаягдлын менежмент, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлт, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэтчилэн иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлсэн байхаар төлөвлөгдсөн юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд