Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүд, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагууд Баянхошуу дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсанаар өнөөдрийн уулзалт эхэлсэн юм.

 

.

Тодруулбал, Удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд баригдах орлогод нийцсэн 2000 айлын орон сууц төсөл, Их тойруугийн авто зам, Соёлын ордны барилгын ажил, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны төсөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц болон нүхэн гарц хийх газрууд дээр ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Толгойт дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг сааруулах, орлогод нийцсэн орон сууцны хорооллуудыг барих боломж бүрдэнэ. Ингэснээс иргэдийн суурьшлын төвлөрлийг бууруулж, хотын төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хэт бөөгнөрлийг захын дүүргүүдэд хуваах боломж бүрдэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд