“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд Өнөр бүс орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг иргэдийн бүлгийн хоёр бригад 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр самнан цэвэрлэж байна.

 

Энэхүү ажлын хүрээнд Өнөр хорооллын арын үерийн далан сувгийн 23750 кв.м, орон сууц хороолол доторх нийтийн эзэшлийн 6258 кв.м талбайг цэвэрлэж, 52.6 тн хог хаягдлын Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Цаашид иргэдийн бүлэг дүүргийг бүхэлд нь самнаж, орчны цэвэрлэгээг гүйцэтгэнэ. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалж байна.

#ХОГГҮЙ_СОНГИНОХАЙРХАН_ДҮҮРЭГ

#ИРГЭДЭД_ЭЭЛТЭЙ_ОРЧНЫГ_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд