Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төв нь дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллаж, гарааны бизнес бүрийг дэмжин ажиллахыг зорьдог билээ.

 

Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн захирал Ц.Болормаа, ерөнхий менежер Б.Алтанбаяр нар хүлэмжийн аж ахуй эрхлэгч 21-р хорооны иргэн Т.Батчимэгийн тариалангийн талбайд ажиллалаа. Хүлэмжийн аж ахуй эрхлэгч Т.Батчимэг нь тариалан эрхлээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд хорооныхоо 10 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, мэдээлэл, сургалтын төвийн хамт олон 21-р хорооны жишиг өрхүүдийн нэг болох Т.Батчимэгийн хүлэмжийн талбайд ажиллах үед тариаланчид энэ жилийн анхны ургацаа хурааж байв. Тэд хүлэмжийн талбайд ажлын байран дээрх хөдөлмөр эрхлэлт, борлуулалтын сувгуудын талаарх зөвлөгөө мэдээлэл солилцлоо.

#СОНГИНОХАЙРХАН_ДҮҮРГИЙН_ЖИЖИГ_ДУНД_ҮЙЛДВЭРИЙГ_ДЭМЖИХ_МЭДЭЭЛЭЛ_СУРГАЛТЫН_ТӨВ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд