Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.24/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлж байгаатай холбогдуулан ил задгай тогны утасны аюулгүй байдлыг хангах, хороодын алслагдсан бүсэд буй тог цахилгаангүй айл өрхийг цахилгааны тоолууртай болгох, хөрсний ус нэвчсэнээс болж нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж их хэмжээний усанд автсан хороодод зориулалтын хайрга, шороо асгаж, техник хэрэгслээр зам талбайг хусаж цэвэрлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хурдан шуурхай үзүүлэхийг холбогдох албаны удирдлагуудад санууллаа.

Мөн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллах болон бусад үүрэг даалгаврыг өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд