Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох хэлтэс, албаныхан өнөөдөр 31 дугаар хороонд баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын талбайд ажиллалаа.

 

Дүүргийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж буй компаниудын захирал, талбай хариуцсан менежерүүдтэй уулзаж, барилгын ажил зогссон шалтгаан дүүргийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар санал, солилцлоо. Тус бүтээн байгуулалт болон зам засварын ажил хөрөнгө оруулалт, тог цахилгааны асуудлаас болж түр хугацаагаар зогссон гэдгийг компаний удирдлагууд хэлж байлаа.

Мөн 31-р хорооны байрнаас эгц дээшээ өндөр хүчдэл хүртэлх 1,6 км зам засварын ажлын төслийг холбогдох удирдлага танилцуулан гурван өрхийн байшин, таван айлын хашааг яаралтай чөлөөлөх шаардлагатай байгааг хэллээ. Дүүргийн удирдлагууд нөхцөл байдалтай бүрэн танилцан, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон бусад асуудлыг шийдвэрлэх албадад албан хүсэлт тавьж, барилгын ажлыг хурдан шуурхай эхлүүлэхээр боллоо. Мөн бага сургуулийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж эхэлбэл энэ оны наймдугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх боломжтой юм.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд иж бүрэн гэрэлтүүлэг угсрах ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 31-р хороонд 150 гаруй лед гэрэлтүүлэг суурилуулахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн угсралтын ажлыг стандартын дагуу хийж буй эсэхэд дүүргийн удирдлагууд хяналт тавьж ажиллалаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд