Нийслэлийн геодизи, барилга байгууламжийн газрын ажилчид үерийн далан, сувгийг цэвэрлэн ажиллаж байна. Өчигдрийн /2021.05.21/ байдлаар 5, 6, 23, 27 дугаар хорооны нийт 3640 метрийн урттай далан сувгийн лаг, хагшаасыг төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө. Тодруулбал, энэ сарын 19-нд 6, 23-р хороонд байршилтай Толгойтын намгийн сувгийн төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж 6 рейсээр 34 тонн лаг, хагшаасыг төвлөрсөн хогийн цэг руу тээвэрлэсэн байна.

 

 

Харин өнөөдөр 5 дугаар хорооны Толгойтын намгийн суваг, далан дээр гар ажилчид цэвэрлэгээ, овоолго бэлтгэн ажиллаж байна. Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хог болон угаадас зэргийг бүү хаяарай. Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг билээ.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд