Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн цэргийн штабын офицер ахлагч нар болон 2019 оны цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20.000 шинэс модны тарьц суулгах ажилд оролцлоо.

 

Энэхүү арга хэмжээний үеэр албаа нэр төртэй хаасан цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эх орны төлөө-3” медаль гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэрээ Батлан хамгаалахын сайд хэлэхдээ “Нийслэл дүүргийн Цэргийн штаб, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид 2020 онд сайжруулсан түлш савлах, айл өрхөөр зөвлөмж хүргэх 2021 онд буюу энэ хүнд хэцүү нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цар тахал өвчинтэй тэмцэх нөр их ажилд цаг наргүй маш сайн ажилласанд талархаж” буйгаа илэрхийллээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2019-2021 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг халах арга хэмжээг өнөөдөр /2021.05.19/ зохион байгууллаа. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах албыг 2 жилийн хугацаанд нэр төртэй, хариуцулагатайгаар хаасан дүйцүүлэх алба хаагчиддаа талархал, мөнгөн урамшууллыг гардуулан өгч цаашдын ажил, амьдралд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөлөө.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд