Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хүүхэд, залуучууд, иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сонгины Оюу” аяныг зарлаад гурван сарын хугацаа өнгөрлөө.

 

✅Тус аяны нэгдүгээр уралдаан амжилттай дуусаж, өнөөдөр хоёрдугаар уралдааны шилдэг оролцогчид шалгарлаа. Энэ хугацаанд нийт иргэдийн дунд номын тэмдэглэл хөтлөх уралдааныг насны онцлогт тохируулан хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Тодруулбал, номын тэмдэглэл хөтлөх хоёрдугаар уралдаанд 6-10, 11-14, 15-18, 19-34 насны 300 орчим уншигч оролцлоо. Бүтээлээ ирүүлсэн оролцогчдын дундаас тэмцээний удирдамж, шалгуур үзүүлэлтийг хангасан дараах 10 оролцогч шагналт байранд шалгарлаа.

?“6-10 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр 129-р сургуулийн 5б ангийн сурагч О.Түвшинбаяр

2-р байр Өнөр цогцолбор сургуулийн 4е ангийн сурагч Г.Энхмэнд

3-р байр 153-р сургуулийн 1е ангийн сурагч Г.Содтуяа

?“11-14 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр 9-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Энхриймаа

2-р байр 151-р сургуулийн 6а ангийн сурагч Г.Анар

3-р байр Хөгжил цогцолбор сургуулийн 8ё ангийн сурагч Д.Жаргалан

?“15-18 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр 151-р сургуулийн 11а ангийн сурагч С.Мөнхцас

2-р байр Хөгжил цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч Б.Анужин

?19-34 насны оролцогчдын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр 104-р сургуулийн бага ангийн багш Т.Тунгалаг

2-р байр Ирээдүй цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч М.Дашзэвэг

"Сонгины Оюу" аяны хүрээнд зохиогдсон номын тэмдэглэл хөтлөх хоёрдугаар уралдаанд идэвхтэй оролцсон нийт уншигчиддаа БАЯРЛАЛАА.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд