Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хүүхэд, залуучууд, иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сонгино оюу” аяныг зарлаж амжилттай зохион байгуулж байна.

 

Аяны хүрээнд хүүхэд залуучууд, иргэдийн дунд “Номын тэмдэглэл хөтлөх”, “Үлгэрч гэр бүл”, “Тик ток” хөдөлгөөнт мэндчилгээний уралдаан зарлагдаж, нэгдүгээр уралдаанд нийт 500 бүтээлүүд ирсэн.

Өнөөдөр нэгдүгээр уралдааны оролцогчдын бүтээлүүдээс нийлбэр дүнгээр эхний гурван байр эзэлсэн хүүхэд, залуучуудын шагналыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол нар гардуулан өглөө.

Мөн шагналт байр эзэлсэн хүүхэд, багачуудаас гадна “Сонгины Оюу” аянд идэвхтэй оролцон бүтээлч, хандлагаар бусдаасаа ялгарсан оролцогчдын төлөөлөл болох хүүхдүүдийг хүндэтгэн урьж, дурсгалын зүйл гардууллаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд баримтлах журмыг мөрдөн оролцогчдыг хоёр хэсэгт хуваан, хүн хоорондын зай бариулах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

“СОНГИНЫ ОЮУ” АЯНЫ НЭГДҮГЭЭР УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙР ЭЗЭЛСЭН ДАРААХ ОРОЛЦОГЧДОД ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛСИЙГ ГАРДУУЛАН, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

?“6-10 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр 129-р сургуулийн 5б ангийн сурагч О.Түвшинбаяр,

2-р байр Хөгжил Цогцолбор сургуулийн 1а ангийн сурагч Б.Сайханбэлэг

3-р байр 65-р сургуулийн 4к ангийн сурагч Г.Анхзаяа

?“11-14 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр Хөгжил Цогцолбор сургуулийн 8ё ангийн сурагч Д.Жаргалан,

2-р байр 104-р сургуулийн 5г ангийн сурагч С.Будсүрэн,

3-р байр 104-р сургуулийн 6в ангийн сурагч Ц.Номунхан

?“15-18 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр 65-р сургуулийн 10б ангийн сурагч П.Бямбасүрэн,

2-р байр 65-р сургуулийн 10в ангийн сурагч Г.Оюунсувд,

3-р байр Ирээдүй цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Е.Дөлгөөн

?“19-34 насны хүүхэд багачууд”-ын дундах номын тэмдэглэл хөтлөх уралдаанд:

1-р байр MCS-д гэрээт ажилтан Д.Алтансувд,

2-р байр 65-р сургууль нийгмийн ажилтан Д.Сэргэлэн,

3-р байр ХУИС-ийн 4-р курсийн оюутан О.Энхжин

?“ТИК ТОК” хөдөлгөөнт мэндчилгээний уралдаанд;

1-р байр Хөгжил цогцолбор сургуулийн 1а ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ,

2-р байр 12-р сургуулийн 8д ангийн сурагч Б.Үнэнзаяа,

3-р байр Ирээдүй цогцолбор сургуулийн 2г ангийн сурагч М.Аялгуу нар тус, тус шалгарлаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд