Нэгдсэн Үндэсний байгууллагын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 24, 40 дүгээр хороодод хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төсөл арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2021.05.12/ хуралдлаа.

 

Тус ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг ахлан ажиллалаа. Хуралд НҮБ-ын Хабитатын Монгол дахь салбарын Сонгинохайрхан дүүргийг хариуцсан ажилтнууд ирж оролцов. Энэхүү хөтөлбөр нь гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд 24 дүгээр хороонд ус зайлуулах хоолой, соруулдаг ариун цэврийн байгууламж, 40-р хорооны хоёр байршилд газар доогуурх үерийн далан барьж, хүлээлгэн өгсөн. Одоо тус хороонд нэмэлтээр дахин нэг үерийн далан барьж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд