Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжийг байршуулахаар болсон.

 

Энэхүү төхөөрөмжийг байршуулах явган хүний гарцуудыг дүүргийн Засаг дарга, дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэс, “Эвт гурван тулгуур” НҮТББ болон дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд хамтран сонгож, газар дээр нь ажиллалаа.

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулгын дуут төхөөрөмжийг дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн байршилд найман гэрлэн дохион дээр нэмэлтээр байрлуулахаар боллоо. Тус дөрвөн байршилд суурилуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, хотын соёлыг түгээх боломж бүрдэж байна.

АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БАЙРШИЛ

?Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц

?Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц

?Жанцангийн уулзварын явган хүний гарц

?Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд