Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/286 дугаар захирамжийн дагуу дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа мал амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулан ажилласан.

 

Тус ажлыг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрүүдэд 21, 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг, “Улаанбаатар шинэчлэл” ХХК-тай хамтран 19 хүн, 2 ариутгалын машин, 1 ковш, 1 хог тээврийн машин ажиллаж малын сэг зэмийг дарж бүрэн устгалаа.

Нийт хоёр хорооноос 8 удаагийн ачилтаар 458 малын сэг зэмийг тээвэрлэн "Тусгалт" хогийн цэгт булаж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Мөн мал, амьтны хашаа хороо, үүсмэл болон төвлөрсөн хогийн цэг, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан борлуулдаг цэг, мал нядалгааны газруудад ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд