Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019, 2020 онд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулгаж, 62 дугаар сургуулийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хийгдсэн.

 

Тус байршлуудад их хэмжээний барилгын хог хуримтлагдсаныг "Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяны хүрээнд өнөөдөр /2021.05.12/ дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай хамтран 1 ковш, 5 хог тээврийн автомашин 16 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган бүрэн цэвэрлэж, орон сууцны хороооллын иргэдийн ая тухтай цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа.

Дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү хог тээвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд