Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшиж мал маллах хүсэлтэй 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, 2-оос доошгүй гишүүнтэй өрхийг гэрээт малчнаар ажилд зуучлах арга хэмжээнд бүртгэж эхэллээ. Шаардлагыг хангасан гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд өөрийн оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.