Дүүргийн засаг даргын А/193 дугаар захирамжаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилж байна. Өнөөдөр засаг даргын орлогч Э.Ууганцэцэг аяны хүрээнд хийж буй ажлын явц болон хороодоос ирсэн санал гомдлыг шийдвэрлэн ажиллалаа.

 

 

Тодруулбал, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж, сард хоёр удаагийн давтамжтайгаар тогтмол ачиж, үүсмэл хогийн цэг үүсгэхгүй байхад анхаарч хороодод хог тээвэрлэлтийн ажил явагдаж байх үед хэсэг тус бүр дээр хэсгийн ахлагч нар иргэдээр хашааны ойр орчим гудамж талбайг цэвэрлүүлж хэвшүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх, хог тээврийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүргийг холбогдох албаныханд өглөө.

 

Мөн “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГазрын авто бааз дээр ажиллаж, хог тээврийн автомашинуудын бэлэн байдал, ажилтан албан хаагчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч буй байдалтай газар дээр нь очиж танилцсан юм.

 

Өнөөдөр 33 дугаар хорооны 12 хэсэгт 10 машин, орон сууцны 16, 17, 19, 29 дүгээр хороодод 4 машин нийт 14 машин 56 рейсээр ажилд гарч хог тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд