Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс дүүргийн хэмжээнд 18 цэг дээр 60 баг 300-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж эхэлсэн.

 

Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв нар тухайн цэгүүдээр орж хүндрэл бэрхшээл гарч байгаа эсэх, цаашид иргэдийн нэг, хоёрдугаар тунг зэрэг хийхэд чирэгдэл учруулахгүй байхаар төлөвлөлт хийх талаар албаныхантай ярилцлаа.

Мөн иргэдийг дархлаажуулалтад хамруулж байгаа багийнхны хоол хүнс, халдвар хамгааллын хувцасны хангалтыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг албаныханд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үүрэг болголоо.

Өнөөдөр дүүргийн хэмжээнд 9887 хүн дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагдаад байна.

Маргааш буюу 4 дүгээр сарын 24-нд дараах иргэд дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагдана.

Үүнд: - 4 дүгээр сарын 13, 14, 15, 16-ны өдөр дархлаажуулалтад хамрагдах байсан иргэд ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД ӨДӨР БҮР 09:00-20:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА.

ТИЙМЭЭС ИРГЭД ДАРХЛААЖУУЛАЛТАДДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Хатуу хөл хорионы үед дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахад эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, цагдаагийн 1, 2, 3-р хэлтэс, замын цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба, Улаан загалмайн хороо, төрийн албаны 1000 гаруй албан хаагчид хамтран ажиллаж байна. Та бүхэндээ талархал илэрхийлье!

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд