Орчны бохирдлыг бууруулж, Нийслэлийн иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 11:00-12:30 минутын хооронд зохион байгуулахаар боллоо.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, НЗДТГ, НМХГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх албад хэлтэс, Хог тээвэрлэгч байгууллагууд, Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэхи холбоо, ариутгал халдваргүйтгэлийн ААН байгууллагууд, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд, Хороо, Сууц өмчлөгчдийн холбоод оролцоно.
Тиймээс дүүргийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг зах худалдааны төв, хүсний дэлгүүр, СӨХ-үүд орчны хог хаягдлыг цэвэрлэн идэвхтэй оролцоно уу.

Мөн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах ажлыг дүүрэг , хороод зохион байгуулах ба хөндлөнгийн хяналтын ТББ-ууд цэвэрлэгээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж, хог хаягдлыг шатаахгүй байх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж буйд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, ААН-ийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох зэрэг арга хэмжээ авч ажиллах юм

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд